Шинэ мэдээ“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад 2026.05.18-ны өдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан оролцож, "Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагаа, хэрэгжилтийг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилсан "Үндэсний НОГООН ЛАБ" платформыг Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн Зөвлөлтэй хамтран хөгжүүлж буй бөгөөд байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэж байгаа юм. Улмаар бэлтгэгдсэн ногоон төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилт босгоход дэмжих зорилготой энэхүү платформ 135 төсөл хүлээн авсан бөгөөд дараагийн шалгаруулалтууд шат дараатай үргэлжилж буй юм.

COP17 бага хурлын үеэр "Үндэсний НОГООН ЛАБ" платформын шалгаруулж, бойжуулсан Монголын ногоон төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан танилцуулсан юм.

СОР17 Үндэсний хорооны Ажлын алба, МҮХАҮТ болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулсан тус уулзалтад хувийн хэвшил болон олон улсын төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцлоо.
Мөн зөвлөлдөх уулзалтын үр дүнд дараах уриалгыг гаргав. Тус уриалгад:
"Тогтвортой хөгжил бол зөвхөн төрийн бодлого биш юм. Энэ бол өрсөлдөх чадварын шинэ шалгуур, хөрөнгө оруулалт татах үндсэн нөхцөл, бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлын стратеги юм. Иймд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний Удирдах зөвлөл болон нийт гишүүн байгууллагуудын өмнөөс Монголын нийт хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад дараах УРИАЛГЫГ дэвшүүлж байна:
• Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC3.0) болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг байгууллагынхаа стратеги, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын салшгүй хэсэг болгоё;
• Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлье;
• БОНЗ (ESG)-ын ил тод тунгалаг тайлагнал, ёс зүй, хариуцлагатай засаглалыг хэвшүүлье;
• Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг хэмжиж, хянаж, бууруулж, эрчим хүч, ус, байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлье;
• Тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн тогтвортой үйлдвэрлэл, инновацыг эрчимжүүлэхийг уриалж байна.
Өнөөдрийн хамгийн том эрсдэл бол өөрчлөлтөөс хоцрох явдал юм” гэжээ.

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.
Шинэ мэдээМонгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл шалгарууллаа.
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас Жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох үйл ажиллагаа эхэллээ.
ВидеоБ.ЖАВХЛАН: Дэлхий нийт Монгол Улс руу анхаарлаа хандуулж буй энэ үед "Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад танилцуулан холбож, гүүр болохоор ажиллаж байна
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09 өдөр зохион байгууллаа.
Шинэ мэдээИсланд улсын парламентын гишүүн асан, Боловсрол, хүүхэд, нийгмийн халамжийн сайд асан Асмундур Эйнар Дадасон, Хонины аж ахуй, газрын хөрс сэргээх мэргэжилтэн Дади Ланге Фридриксон болон Исланд улсын Өргөмжит консул М.Болдоо нарыг 2026 оны 05-р сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Шинэ мэдээ"Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагааны явцтай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа