Шинэ мэдээ“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас Жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох үйл ажиллагаа эхэллээ.
Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарсан байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно. Үүнд:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ бөгөөд тус хөдөлгөөний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй ажлууд нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих замаар бодит үр дүн өгч байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас:
Өөрөөр хэлбэл, 2 жилийн хугацаанд 368 иргэн 3,112,750,000 төгрөгийн санхүүжилт авч арьс шир, ноос ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх санхүүгийн боломжтой болж, бодит хөдөлмөр эрхлэлт бий болсон байна.
Харин 2026 оныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн бүх төрлийн сургалт, төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт”, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилттой уялдуулан хэрэгжүүлнэ. Ингэснээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг илүү өргөн хүрээнд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.
Шинэ мэдээМонгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл шалгарууллаа.
ВидеоБ.ЖАВХЛАН: Дэлхий нийт Монгол Улс руу анхаарлаа хандуулж буй энэ үед "Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад танилцуулан холбож, гүүр болохоор ажиллаж байна
Шинэ мэдээЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09 өдөр зохион байгууллаа.
Шинэ мэдээИсланд улсын парламентын гишүүн асан, Боловсрол, хүүхэд, нийгмийн халамжийн сайд асан Асмундур Эйнар Дадасон, Хонины аж ахуй, газрын хөрс сэргээх мэргэжилтэн Дади Ланге Фридриксон болон Исланд улсын Өргөмжит консул М.Болдоо нарыг 2026 оны 05-р сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Шинэ мэдээ"Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагааны явцтай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа