Шинэ мэдээ
2026-06-22 12:20:54
345

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв

Монголын ноос, ноолуур, нэхмэлийн салбарын боловсруулалтын үйлдвэрлэлийг дэмжих, Итали улсын тэргүүлэх технологи, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв" олон улсын уулзалт семинар Улаанбаатар хотноо /2026.06.22/ болж байна.

Арга хэмжээнд Монголын талаас УИХ-ын дэд дарга, МННХ-ны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, МҮХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Монголын Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан болон ноос, ноолуур, нэхмэлийн салбарын мэргэжлийн холбоод, төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны арванхоёрдугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Италийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бат бөх суурийг тавьсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг онцлоод, "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг хоёр дахин нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү бодлогын амжилттай хэрэгжилтэд орчин үеийн, өндөр технологийн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хүрээнд ACIMIT болон Италийн аж үйлдвэрийн дэвшилтэт технологи онцгой үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улс малын гаралтай түүхий эдийг дотооддоо гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилготой томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Монгол Улс болон Итали Улс нь түүх, соёл, гар урлал, үйлдвэрлэлийн гүн гүнзгий уламжлалтай орнууд бөгөөд бидний хамтын ажиллагаа зөвхөн эдийн засгийн төдийгүй мэдлэг, технологи, инновацид тулгуурласан стратегийн түншлэл болон өргөжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, шинэ боломж, шинэ түншлэлийг нээж буй Та бүхэнд дахин гүн талархал илэрхийлье" гэлээ

Италийн талаас энэхүү уулзалтад Итали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккаррета, Хятад, Монгол дахь Италийн Худалдааны Комиссар Франческо Пенсабене, Италийн нэхмэлийн үйлдвэрлэгчдийн холбооны /ACIMIT/ Сургалт, Гишүүнчлэлийн хэлтсийн дарга Алис Ваго, CDP Хөгжлийн Хамтын Ажиллагааны хэлтсийн дарга Мартина Мадео, SACE Ази-Номхон далайн бүсийн тэргүүн төлөөлөгч Донато Роберто Мореа тэргүүтэй төлөөлөл оролцож байгаа юм.

Тус олон улсын арга хэмжээний үеэр, Монгол болон Италийн нэхмэлийн машин механизмын зах зээлийн өнөөгийн байдал, Ноос, ноолуур боловсруулах орчин үеийн технологийн шинэчлэл, Итали-Монголын санхүүгийн хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцэж, хоёр талын шууд бизнесийн уулзалт тус тус болох юм.

Арга хэмжээг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Итали Худалдааны Агентлаг (ITA), Италийн нэхмэлийн үйлдвэрлэгчдийн Холбоо (ACIMIT) болон Монголын Ноос, Ноолуурын Холбоо хамтран зохион байгуулж байна.


Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээШинэ мэдээ
2026-06-29 18:52:08

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:50:16

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганаар 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026) болгон зарласан A/RES/76/253 тогтоолыг баталсан бөгөөд үүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:25:41

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна. /2026.06.29/ Тус бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээШинэ мэдээ
2026-06-22 14:30:05

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллооШинэ мэдээ
2026-06-16 15:17:50

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжэээ Улаанбаатар хотноо боллоо.

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.