Шинэ мэдээ
2026-06-29 18:50:16
33

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганаар 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026) болгон зарласан A/RES/76/253 тогтоолыг баталсан бөгөөд үүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

2026 он нь бүтэн жилийн турш монголын соёл, нүүдлийн ахуй, байгальтайгаа зохицон оршиж ирсэн өв уламжлалыг дэлхий дахинд хүндэтгэн таниулж буй онцгой жил юм.

Энэхүү жил нь бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл, уламжлалт мал аж ахуйн мэргэжилтнүүдийн хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэр, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах, байгаль орчны тогтвортой байдал, хөдөөгийн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар дэлхий нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Дэлхийн бүс нутгуудад энэ 2026 онд малчдын уулзалт, бага хурал зохион байгуулагдаж байна. Эдгээр хурал, уулзалт зэрэг арга хэмжээний үр дүн, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, Дэлхийн байр суурийг илэрхийлсэн баримт бичиг гаргах шаардлагатай байна. Тиймээс Монгол Улс бүс нутгийн үр дүнг нэгтгэн баталгаажуулж, Дэлхийн бодлогын түвшинд хүргэх зорилгоор Дэлхийн малчдын чуулган зохион байгуулна.

Хурлын зорилго:

2026 оны 8-р сарын 9-15-ны хооронд Монгол Улсад болох Дэлхийн малчдын чуулганы зорилго нь:

  • Дэлхийн бүс нутгуудад болсон малчдын уулзалт, яриа хэлэлцээрийн үр дүнг нэгтгэх;
  • Эмэгтэй малчид болон залуу малчдын тэргүүлэх чиглэлийг тусгасан хамтарсан тунхаглал, зөвлөмж боловсруулах;
  • Бэлчээр, мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжих бодлогын чиглэл, хамтын ажиллагааны механизмыг тодорхойлох;
  • Нэгтгэсэн баримт бичгийг СОР17-д танилцуулан, шийдвэрлүүлэх,
  • Гарсан шийдвэрийг дэлхий даяар танилцуулах, хэрэгжүүлэх юм.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн албан ёсны нээлтийн арга хэмжээг 2025 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд зохион байгуулсан. Уг нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, сайд нарын хамт биечлэн оролцсон. Энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр үндэсний нээлтийн арга хэмжээг Чингис хаан музейд зохион байгуулж, нээлтэд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон бусад албаны төлөөлөл оролцсон нь манай улс энэхүү олон улсын жилд томоохон ач холбогдол өгч байгаагийн тод илрэл байсан юм.

Бэлчээр, мал аж ахуйн өмнө тулгарч буй дэлхийн хэмжээний чухал сорилтуудыг онцлон тэмдэглэхийн тулд сар бүр 12 сэдвийн доор арга хэмжээний хүрээг тодорхойлсон. Мал аж ахуйн бүлгүүд өөрсдийн соёл, амьдралын хэв маягийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний болон дэлхийн бодлого боловсруулагчдын мэдлэг, нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулж байна.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээШинэ мэдээ
2026-06-29 18:52:08

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:25:41

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна. /2026.06.29/ Тус бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээШинэ мэдээ
2026-06-22 14:30:05

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэвШинэ мэдээ
2026-06-22 12:20:54

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв

Монголын ноос, ноолуур, нэхмэлийн салбарын боловсруулалтын үйлдвэрлэлийг дэмжих, Итали улсын тэргүүлэх технологи, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв" олон улсын уулзалт семинар Улаанбаатар хотноо /2026.06.22/ болж байна

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллооШинэ мэдээ
2026-06-16 15:17:50

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжэээ Улаанбаатар хотноо боллоо.

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.