Шинэ мэдээ
2026-08-13 14:48:43
210

Дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

Дэлхийн малчдын чуулган  Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

Монгол Улсын санаачилгаар дэлхий нийтээр 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталж, одоогийн байдлаар дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжиж нэгдээд байна.

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн албан ёсны нээлт 2025 оны 12 дугаар сард Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/-ын Төв байранд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм. Тэрбээр, Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдсан нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд бүс нутгийн хэлэлцүүлэг, чуулган зохион байгуулагдаад байна.

Энэхүү жилийн оргил үйл ажиллагаа болох "Дэлхийн малчдын чуулган, бага хурал"-ыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд дэлхийн 102 орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч 240 орчим зочид, Монгол Улсаас 100 малчин оролцох юм.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн (UNCCD) Гүйцэтгэх бичгийн дарга Ясмин Фуад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд захирал, Мал аж ахуй, эрүүл мэндийн хэлтсийн захирал Тханават Тиенсин, НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин зохицуулагч Яап Ван Хиерден нар оролцоно.

Нэгдсэн чуулганаас өмнө энэ сарын 09-нөөс эхлэн Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн сумдад хээрийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд нэгдсэн чуулганаар батлах тунхаглалын төслүүдийг хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэн, монгол малчдын амьдрал, уламжлалт бэлчээрийн менежменттэй газар дээр нь танилцаж байгаа юм.

Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс алслагдах зэрэг олон сорилттой тулгарч байгаа. Тиймээс энэхүү сорилтуудыг даван туулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Цагаан алт", "Хүнсний хувьсгал" зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн суурь дэд бүтцийн ажил эхэллээШинэ мэдээ
2026-09-29 12:16:05

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн суурь дэд бүтцийн ажил эхэллээ

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягддаг биш үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг тэлэх мал аж ахуйн кластер төсөл болох "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн суурь дэд бүтэц буюу Дулааны цахилгаан станц, Бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх шав тавих ёслол 2026.09.21 боллоо.

Монголын анхны желантины үйлдвэрлэл ашиглалтад ороход бэлэн болжээШинэ мэдээ
2026-09-29 12:12:39

Монголын анхны желантины үйлдвэрлэл ашиглалтад ороход бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний дэмжлэгтэй хэрэгжиж буй "Дархан минж" ХХК-ийн “Монжелат” төслийн үйлдвэртэй танилцлаа.

Монгол хонины ноосон ширмэл дотортой куртка, ажлын хувцас үйлдвэрлэж эхэллээШинэ мэдээ
2026-09-29 12:10:11

Монгол хонины ноосон ширмэл дотортой куртка, ажлын хувцас үйлдвэрлэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Дархан Нэхий” ХК-д ажиллаж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүнтэй танилцлаа.

"Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг сэргээн үржүүлж байнаШинэ мэдээ
2026-09-29 10:33:01

"Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг сэргээн үржүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Сэлэнгэ аймгийн Орхон суманд "Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж буй малчин өрх Э.Атарболдынд зочиллоо.

Smart-herders төслийг орон нутагт хэрэгжүүлэх талаар санал солилцлооШинэ мэдээ
2026-08-27 17:12:22

Smart-herders төслийг орон нутагт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сан (IFAD-International Fund for Agricultural Development)-гийн Ази, номхон далайн бүсийн Байгаль орчин, уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч хатагтай Анупа Римал Ламичайн (Anupa Rimal Lamichhane) болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO-United Nations Industrial Development Organization)-ын Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Г.Мөнхболор нартай уулзалт хийлээ.

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.